Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СӨҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙН ДУРЫН САНГИЙН ШҮДНИЙ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

2019-07-19

Аймгийн Эрүүл мэндийн газар нь Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сантай байгуулсан харилцаа, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2 дахь жилдээ БНСУ-аас шүдний нарийн мэргэжлийн эмч нар, тоног төхөөрөмжийн инженер, сайн дурын ажилтнууд, орчуулагч нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй баг Зуунмод суманд ажиллалаа. Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн газар, Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сан, МУЗН хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн оношилгооны төвийг нээсэн юм. Мөн Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сангаас шүдний эмчилгээний сандал-2, эхо, эмнэлгийн бусад хэрэгслүүд нийт 328.863.900 воны буцалтгүй тусламж үзүүллээ. Аймгийн ЭМГ, ХХҮГ, АНЭ, ӨЭМТ, Солонгос эмч нар хамтран Зуунмод сумын зорилтот өрхийн 223 хүүхдэд шүдний үзлэг оношилгоо, эмчилгээ, эрүүл ахуйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%