Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ ТҮМНИЙ ЦЭНГЭЛ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ДҮН

2019-07-31

Монголын үндэсний уламжлалт зан заншил, нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маяг, байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээг илэрхийлсэн “Төв түмний цэнгэл” баяр наадмын үндэсний сурын харваанд эмэгтэй 18, эрэгтэй 17 нийт 35 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс
Эрэгтэйчүүдээс.
1. Зуунмод сумын уугуул МУ-ын мэргэн Э.Цогбаяр 40 сумнаас 33 онож 1-р байрыг 
2. Баян-Өнжүүл сумын уугуул Төв Чандмань Дулааны Эрчим Хүчний газрын харваач МУ-ын спортын мастер М.Өлзийбаатар 40 сумнаас 31 онож 2-р байрыг
3. Зуунмод сумын уугуул МУ-ын гоц харваач С.Өлзийсайхан 40 сумнаас 31 онож 3-р байрыг 
4. Батсүмбэр сумын харъяат аймгийн мэргэн, спортын мастер Д.Баттулга 40 сумнаас 30 онож 4-р байрыг 
5. Баянцагаан сумын уугуул МУ-ын спортын дэд мастер Д.Мөнхбаатар 40 сумнаас 28 онож 5-р байрыг 
Эмэгтэйчүүдээс:
1. Баян-Өнжүүл сумын уугуул Урьхан ХХК-ны харваач МУ-ын мэргэн Г.Батзаяа 40 сумнаас 38 онож 1-р байрыг 
2. Баян-Өнжүүл сумын уугуул 2-р зэргийн харваач М.Оюунгэрэл 40 сумнаас 33 онож 2-р байрыг
3. Батсүмбэр сумын уугуул МУ-ын спортын дэд мастер Г.Батчимэг 40 сумнаас 32 онож 3-р байрыг 
4. Зуунмод сумын харъяат МУ-ын спортын мастер Н.Энэрэл 40 сумнаас 28 онож 4-р байрыг 
5. Зуунмод сумын харъяат МУ-ын Дархан мэргэн Х.Оюунчимэг 40 сумнаас 27 онож 5-р байрыг ус тус эзэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%