Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗУЛЗАГЫН ГОЛ ЗУСЛАНГИЙН 7 ДУГААР ЭЭЛЖИД 100 ГАРУЙ ХҮҮХЭД АМАРЧ БАЙНА

2019-08-01

Зулзагын гол хүүхдийн зуслангийн 7 дугаар ээлжид 100 гаруй хүүхэд амрахаар 2019 оны 07 дугаар сарын 30-нд Найрамдал талбайгаас хөдөллөө. Энэ ээлж бусад ээлжүүдийг бодвол нэлээдгүй онцлогтой.

Аймгийн Засаг даргын санаачилгаар тус ээлжээр Хөнгөн атлетикийн өсвөрийн шигшээ багийн 20 гаруй тамирчин үнэ төлбөргүй амарч, бэлтгэлээ хийнэ.

Мөн Дэлхийн Зөн Дархан “Хүүхдийн төлөөх орон нутаг төсөл, Гэр бүл хүүхэд Залуучуудын хөгжлийн газар хамтран зорилтот өрхийн 90 хүүхдийг үнэ төлбөргүй амрааж байгаа юм. Эдгээр хүүхдүүдэд сэтгэл зүйн анхан шатны зөвлөмж өгөх багц сургалтыг түүх, гар урлал, хөнгөн цай, тоглоом, зүрхний өртөө гэсэн таван өртөөгөөр дамжуулан OpSAFE-Mongolia Дархан салбарын 19 багш явуулах ажээ. Нийтдээ 4 өдрийн турш хүүхдүүд сургалтад хамрагдаж сэтгэлдээ нуугдсан бүхнийг ил гарган, хамтдаа бие даах чадварт суралцаж байгаагаараа давуу талтай.

Зорилтот өрхийн хүүхдүүдийг аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, дижитал рентген аппаратын тусламжтайгаар цээжний эмгэгийг илрүүлэх үзлэгийг Зулзагын гол зусланд хийсэн юм. Ингэснээр хүүхэд багачуудын цээжний эмгэгийг эрт үед илрүүлж эмчлэх давуу талтай юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%