Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БУСДЫН АМАР ТАЙВАН БАЙДЛЫГ АЛДАГДУУЛСАН ИРГЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦНО

2019-08-01

     Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас “Гудамж” хэсэгчилсэн арга хэмжээг 2019 оны 07 дугаар сарын 30-наас нэг сарын хугацаатай явуулж эхэллээ.
     Энэ ажлын хүрээнд гудамж талбайгаар архидан согтуурсан иргэд, гар дээрээс архи согтууруулах ундааг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан, борлуулсан иргэдийг бүртгэл судалгаанд хамруулах, гаргаж байгаа зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх зорилготой юм байна.
      2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дархан сумын 7 дугаар багт байрладаг Шинэ, хуучин захын орчмоор архидан согтуурч бүлэг бөөгнөрөл үүсгэж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан 41 иргэнийг бүртгэл судалгаанд хамруулан архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, бусад хуулийн зөвлөгөөг Цагдаагийн газраас өгч ажилласан байна.
     Мөн гар дээрээс согтууруулах ундаа худалдаалж байсан 2 зөрчлийг илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авсан бол гудамж талбайд зөрчил гаргасан 3 иргэнд торгууль оногдуулжээ.
     Цаашид энэхүү арга хэмжээ нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд гудамж талбай, олон нийтийн газар архидан согтуурсан, танхайрсан зөрчил илэрсэн тохиолдолд иргэд та бүхэн аймгийн Цагдаагийн газрын 7037-102 дугаарт утсанд мэдэгдэнэ үү.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%