Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭКО НООС ХХК НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫНХАА ХҮРЭЭНД БЯЦХАН ҮРСҮҮДИЙГ БАЯРЛУУЛАВ

2019-08-06

     Дархан сумын 5, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эко ноос" ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тухайн багийн 40 гаруй хүүхдэд Япон улсад үйлдвэрлэсэн хөвөн даавуун хүүхдийн хувцас бэлэглэлээ. 
     Тус компани нь 2011 онд байгуулагдсан бөгөөд эх орныхоо хөдөө аж ахуйн шавхагдашгүй нөөц баялгийг орчин үеийн техник технологиор боловсруулан хүний эрүүл мэнд, байгаль дэлхийд ээлтэй хөнжил гудас, барилгын дулаан тусгаарлах материал зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Япон улсын зах зээлд нийлүүлдэг байна.
     “Rotary club of Khangarid”, Япон улс дахь “Free the children Japan” ТББ-тай хамтран "Хүүхдийн инээмсэглэл" төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн "Эко ноос" ХХК, "MCP" ХХК-ууд спонсороор ажиллаж  бяцхан үрст хувцсыг гардуулан өглөө.
     Энэ үйл ажиллагаанд аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга  П.Баярсайхан, Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, "Эко ноос" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ, "MCP" ХХК-ын захирал Г.Цэцэгдулам, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Төмөрлөгийн үйлдвэрийн дэд захирал К.Энхчулуун, Мэдээлэл холбооны сүлжээ ХК-ийн захирал Г.Алтантуяа, “Free the children Japan” ТББ-ын Монгол дахь Төлөөлөгч, “Rotary club”-ын үүсгэн байгуулагч гишүүн Б.Алтан-Өлзий нар оролцлоо.
     "Эко ноос" ХХК нь Япон улсын хүмүүнлэгийн ТББ-тай хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт 5 аймагт дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд цаашид  хүүхэд багачуудын хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хүүхдүүдийг баярлуулах үйлсээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
 

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%