Монгол улсын Ерөнхий сайд, Соёл урлагийн үндэсний
зөвлөлийн дарга У.Хүрэлсүхийн санаачлалаар соён гэгээрүүлэх их үйлс “Хайртай
аян” төслийн хүрээнд Хурд хамтлаг Архангай аймагт 2019 оны 8 дугаар сарын
3-5-ны өдрүүдэд ирж ажиллав. Уг хайртай аяны хүрээнд Эх орон, түүний үнэ цэнэ,
Монгол эр хүний бахархал зэрэг сэдвээр эрчүүдийн халуун дулаан уулзалтыг зохион
байгууллаа. Мөн "Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан", “Эр хүний ноён
нуруу” сэдэвт сургалтыг Эцэг эх, ёс
заншлаа дээдэлдэг, эрч хүчтэй цуцашгүй бүтээлч Монгол хүн болгох зорилготой ард
иргэд, холбогдох байгууллагуудын хүмүүст
сургалт хийллээ. Аймгийн түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газраар
аялж “Миний сайхан орон” аялал жуулчлалын контент, музей болон нутгийн
авьяастан, ѳв тээгч нартай ярилцлага хийж
зураг авалт хийсэн юм. Хаалтын арга хэмжээг Хурд хамтлаг “Эх орны
хийморь” сэдвээр аймгийн ард иргэдэд тоглолт хийв.