БОАЖЯ-наас “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг жилийн хугацаатай зохион байгуулахаар болсон байна. Аяны хүрээнд олон нийтэд Хог хаягдлын тухай хуулийг сурталчлахаас гадна нөлөөллийн ажлууд хийх юм байна. Мөн сар бүр тухайлсан сэдвийн хүрээнд аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын дунд уралдаан зарлаж, удирдамж гаргажээ
Уг удирдамжид аймаг, нийслэлийг 6 бүсэд хувааж, сар бүр бүс тус бүрээс 1 аймаг шалгаруулж, 1 сая төгрөгөөр шагнах юм байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газруудаас гадна уг аянд БОАЖЯ-ны харьяа Тусгай хамгаалалттай газрын 33 хамгаалалтын захиргаа, 21 аймгийн Сав газрын захиргаад хамрагдах юм.
Аяны эхний сард хогоо цэвэрлэх, дараагийн сард хогийн савтай болох ажлуудыг өрнүүлэх аж. Дэлгэрэнгүйг удирдамжаас харах боломжтой.