ХХААХҮЯ-аас санаачлан Монголын бэлчээр ашиглагчдын
нэгдсэн холбоо, “Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл” НҮТББ-тай хамтран
“Сарлаг-Үндэсний нөөц баялаг” сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнд ХХААХҮЯ, ХААИС, МААЭШХ, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн
хүрээлэн, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Сарлаг нийгэмлэг,
Архангай аймаг дахь өндөр уулын бүсийн хүрээлэн, Архангай, Баянхонгор, Булган,
Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Ховд аймгийн ХХААГ болон зарим
сумдын мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малчид, саальчдын төлөөлөл
оролцлоо. Сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөний хүрээнд сарлагийн тархалтын
хүрээг өргөтгөх, үржил, селекци, маллагааны арга технологийг оновчтой зохион
байгуулах, төлөвлөх, сарлагийн сүү, мах, хөөвөр, хялгас бэлтгэл, удмын санг
хамгаалах, үйлдвэрлэг байдлыг сайжруулах
талаар хэлэлцүүлэг болж үндэсний үйлдвэрүүдийг сайн чанрын сарлагийн ноос,
хөөвөр, хялгасаар хангах, эрчимжүүлсэн арга, технологийг нэвтрүүлж сарлагийн
сүү, мах, хөөвөр, ноос, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр тулгамдаж
буй асуудлыг хэлэлцэн, зөв оновчтой шийдэл гаргах арга замыг эрэлхийлээ.