Эрүүл мэндийн ажилтны 98 дахь өдрийг 8 дугаар сарын 17-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нийт 72 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн тоноглогдсон, түргэн тусламжийн хоёр авто машиныг аймгийн ЭМГ-т бэлэглэж, жолооч нарт түлхүүрийг нь гардуулан өглөө.