Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

6, 7 ДУГААР БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ХОЛБОСОН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

2019-08-20

Дархан сумын 6, 7, 8 дугаар багийн нутаг дэвсгэрийг дамнасан хатуу хучилттай авто замын ажлыг 2018 онд 2 үе шаттайгаар эхлүүлсэн.

Өнгөрсөн онд 7, 8 дугаар багийн дундах 741 м урттай, 7 м өргөн, 2 эгнээ авто замыг 2 автобусны зогсоолтойгоор хийж, ашиглалтад оруулсан юм.

Тус ажлын үргэлжлэл болох 6, 7 дугаар багийн нутаг дэвсгэрийг холбосон 1.8 км хатуу хучилттай авто замын ажлыг энэ сарын 17-ны өдрөөс эхлүүлээд байна.

Дээрх 1.8 км авто замыг 2.7 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр “МАЗ” ХХК шалгарчээ. Уг төсөл нь 2019-2020 онд бүрэн хэрэгжиж дуусна.

Энэ зам ашиглалтад орсноор Дархан сумын 6, 7 багийн 3075 өрхийн 11242 хүн нийтийн тээвэр, сурагчдын автобус, түргэн тусламж, онцгой байдлын газрын зэрэг олон талт үйлчилгээг саадгүй авах боломж бүрдэх юм.

Манай аймгийн хэмжээнд 2019 онд авто замын салбарт Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 24 төсөл арга хэмжээг 17.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.
Ингэснээр 22.6 км авто замыг хатуу хучилттай болгож, нүхэн болон гүүрэн гарцыг 2 байршилд хийж гүйцэтгэнэ.

Нийт долоон байршилд 193 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 авто машины зогсоол шинээр гаргаж, хотын доторх төв авто зам болон орон сууцны хороолол доторх авто замын нөхөөсийг 6100м2 талбайд хийж гүйцэтгэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%