Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2019-08-20

Үндэсний хөгжлийн газар, Барилга, хот байгуулалтын яам “Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах” ажлын хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-ийн “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн багтай хамтран ажилладаг. Энэ хүрээнд аймгуудын хөгжлийн одоогийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор хэлэлцүүлгийн үйл ажиллагааг 21 аймагт зохион байгуулж байгаа аж. Тэгвэл өнөөдөр Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн хэлэлцүүлгийг Төв аймагт зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, сумдын Засаг даргын орлогч, Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 46 хүн оролцож байна. Уг төсөл нь 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжих юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%