Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарын хамтарсан зөвлөгөөн /2019.08.22/ боллоо. Зөвлөгөөнөөр:
1. Дархан сумын нутаг дэвсгэрт улсын болон аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ажлуудын явцын мэдээллийг ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Болорчимэг,
2. “Дарханд үйлдвэрлэв” дэлгүүрээр борлуулагдаж байгаа Дархан сумын иргэд, ААНБ-ын бүтээгдэхүүний танилцуулгыг Дарханд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны Тэргүүн, “Дарханд үйлдвэрлэв” дэлгүүрийн захирал Г.Бүрэнбат нар тус тус хийлээ.
2. “Дарханд үйлдвэрлэв” дэлгүүрээр борлуулагдаж байгаа Дархан сумын иргэд, ААНБ-ын бүтээгдэхүүний танилцуулгыг Дарханд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны Тэргүүн, “Дарханд үйлдвэрлэв” дэлгүүрийн захирал Г.Бүрэнбат нар тус тус хийлээ.
Зөвлөгөөнд оролцогчид Дархан сумын нутаг дэвсгэрт улсын болон аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ажлуудын явцын мэдээллийг сонсож, гүйцэтгэлд нь хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг байгуулан, тус хяналт шалгалтын ажлыг шуурхай зохион байгуулж, эргэн тайлагнахыг ажлын хэсгийн ахлагч Я.Бат-Очирт үүрэг болголоо.
“Дарханд үйлдвэрлэв” дэлгүүр нь Дархан сумын 150 гаруй иргэд, ААНБ-тай хамтран арьсан эдлэл, ноосон эдлэл, оёмол эдлэл, модон эдлэл, бэлэг дурсгал, сүлжмэл, зөгийн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл гэх мэт олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг байна.
Зөвлөгөөнөөр “Дарханд үйлдвэрлэв” дэлгүүрийн захирал Г.Бүрэнбат Төлөөлөгчид болон багийн ИНХ-ын дарга нартай хамтран ажиллах санал тавьж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд, тэдний санаачилсан төсөл хөтөлбөрүүдэд сум, орон нутгийн дэмжлэг хэрэгтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нар дээрх асуудлуудыг олон талаас нь хамтран хэлэлцэж, асуулт хариулт өрнүүлж, санал бодлоо илэрхийллээ.
ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА