Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Манилагийн тунхаглал"-ыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Улаан загалмайн хороо ээлжит бус анхдугаар чуулганыг зохион байгууллаа

2019-06-07

Өнөөдөр Орхон аймгийн Улаан загалмайн хороо ээлжит бус анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Чуулганыг нээж Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Улаан Загалмайн хорооны тэргүүн П.Пүрэвлхагва үг хэлсэн юм. Тус чуулганд Улаан загалмайн хорооны удирдах зөвлөл, санхүү хяналтын комисс, сайн дурын идэвхтэн гишүүдийн зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөл, донорын зөвлөл, залуучуудын улаан загалмайн зөвлөл, өсвөрийн улаан загалмайн зохицуулах зөвлөл, ахмадын зөвлөл, гамшигтай тэмцэх баг, улаан загалмайн анхан шатны хороодын төлөөлөл төлөөлөгчөөр сонгогдон оролцлоо. 
 
       Чуулганаар Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 2030 он хүртлэх стратегийн төсөөлөл, Олон Улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүүдийн холбооны Ази, номхон далайн бүсийн 10 дугаар хурлаас баталсан "Манилагийн тунхаглал"-ыг хэрэгжүүлэх зорилгоор үндэсний нйигэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж чуулганаас гарсан шийдвэрийг МУЗН-т хүргүүлэн ажиллаа. Мөн Орхон аймгийн Улаан загалмайн хорооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцогч зарим гишүүд дэмжигчиддээ МУЗН-ийн 80 жилийн ойн тэмдэгийг гардуулан өгсөн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4450
3098 / 70%
853 / 19%
246 / 6%
253 / 6%