Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол улсын төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо

2019-07-08

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Уурхайчин соёлын ордны их танхимд болж ёслолын ажиллагааг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва нээж үг хэллээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг уншиж танилцууллаа.
        Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол улсын төрийн дээд одон, медалиар шагнасаныг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар гардуулан өглөө. 
      Монгол улсын төрийн дээд одон, медаль “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 6, "Алтан гадас одон"-оор 51, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 22 иргэн энгэрээ мялаалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6033
4560 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%