Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, “School police” эцэг, эхийн эргүүл ажиллуулах журмын хэрэгжилттэй танилцав.
Сурагчдын эцэг, эхэд байгууллагаас нь цалинтай чөлөө олгож, хүүхдээ аюулгүйн орчинд суралцахад гар, бие оролцдог байх шийдвэрийг 2016 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 61 дүгээр тогтоолоор баталсан. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 44100 /давхардсан тоогоор/ эцэг, эх “School police” хөтөлбөрт хамрагдан үр хүүхдийнхээ сурдаг сургуулийн орчин тойронд эргүүлийн үйл ажиллагаа явуулсан байна.
Аймгийн ГХУСАЗЗ-өөс жил тутамд 200 мянган төгрөг төсөвлөж, эцэг, эхийн эргүүлийн оролцоог дүгнэн урамшуулдаг бөгөөд 2016-2017 онд Арвайхээр сумын 1 дүгээр сургууль, 2017-2018 онд Арвайхээр сумын “Мэргэд” цогцолбор сургууль тус тус шалгарчээ.