Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАНЗУШИР ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ЭХЛЭЛИЙГ ТАВИЛАА

2019-09-02

2018-2019 оны улсын төсөвт тусгагдсан Зуунмод Манзушир чиглэлийн 0.4 километр авто зам, 16.2 метр төмөр бетон гүүрийг албан ёсоор нээлээ. Орчин үеийн технологиор баригдсан уг замын ажлыг “ЗЗБ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд дөрвөн сар гаруйн хугацаанд барьж хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгсөн юм. Гүйцэтгэгч компаний зүгээс төмөр бетон гүүрийг 50 жилийн баталгаат хугацаатай гэдгийг онцолсон. Мөн иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг харгалзан унадаг дугуй болон явган хүний замыг мөн тохижуулж өгсөн юм. 
Сүүлийн жилүүдэд Төв аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах зам, гүүрийн ажил эрчимтэй явагдаж байна. 2019-2020 оны улсын төсөвт 67,9 километр авто зам, гүүрийн байгууламж барих төсөв тусгагдсан бөгөөд Мөнгөморьт сум - Багануур чиглэлийн авто зам, Алтанбулаг сум - Шувуун фабрикийг холбосон 13 километр авто зам, Эрдэнэсант сумын 2.3 километр авто зам, Борнуур сумын 40 метр урт гүүр зэрэг томоохон зам гүүрийн ажлууд хийгдэж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%