Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАН УУЛЫНХАА ЭНГЭРТ ХӨНГӨН АТЛЕТИК, ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

2019-09-08

Өнөөдөр Чингэлтэйчүүдийн хувьд нэгэн бахархалт амжилтаар өөрийн түүхээ тод бичсэн өдөр болж байна. Энэ өдөр бидний хувьд хийж бүтээснээрээ, ололт амжилтаараа, бүтээж босгосноороо бахархах баярын өдөр. 
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболдын санаачилгаар, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэл  хотын хоймор болсон Чингэлтэй хайрхан уулын энгэр бэлд баригдсан Хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн нээлтийн арга хэмжээ өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр боллоо. 

Энэхүү Хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108 метр x 72 метр дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэг бүхий талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам болон дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт Олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжит 2000 хүний суудал, 18 нэр төрлийн 43703 ширхэг мод, бут, сөөгтэй 80 мянган га талбай ногоон орчин бүхий томоохон бүтээн байгуулалт болж байна.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон албаны төлөөлөл, Чингэлтэй дүүргийн иргэд зэрэг нийт 20000 гаруй хүн оролцлоо.














ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%