Аймгийн ИТХ-ын даргын санаачлагаар хэрэгжиж байгаа АГТАНА ХҮРЭЭТ соёлын төслийн хүрээнд Зураач, гэрэл зурагчин, барималч, соёл судлаач Д.Амараагийн МОНГОЛ АДУУНЫ ӨВ СОЁЛ сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрт ѳнѳѳдѳр нээгдлээ. Тэрбээр бүтээлээрээ Монгол адуу болон Дарьгангын ѳв соёлыг сэргээн, түгээн дэлгэрүүлэхийг зорьж яваа уран бүтээлч юм. Гурван ѳдѳр үргэлжлэх
үзэсгэлэнд ѳнгѳрсѳн жил Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Шилийн богд уулын бэлд болсон Агтана хүрээт наадмын үеэр авхуулсан гэрэл зургуудаас түүвэрлэн тавигджээ. Энэхүү үзэсгэлэн аймгийн бүх сумдад нүүдлийн үзэсгэлэн хэлбэрээр гарах юм.