Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ САНАН ДУРСАХ, ТЭДНИЙ ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭН МӨНХЖҮҮЛЭХ 24 ДЭХ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2019-09-10

1998 оноос хойш 160 гаруй хэлэмэгдэгчдийн хань, үр хүүхэд, ач зээ нарт 1,0 сая төгрөгний нөхөх олговор олгосон бөгөөд Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Говь-Алтай аймгаас 80,0 сая төгрөгний нөхөх олговор 2, 40,0 сая төгрөгний нөхөх олговор 10 хэлэмэгдэгчдийн хүүхдүүдүүд авахаар Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын Нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдээд байна.
Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх 24 дэх жилийг тэмдэглэх өнгөрүүлэх ажлын хүрээнд лам нарыг олноор нь буудан хороосон Арын хүрээний Зүрх толгойд босгосон суварга бүхий газарт лам нараар ном хуруулж хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэн санан дурслаа. Мөн хэлмэгдэгчдийн төрөл төрөгсөд ар гэрийнхэний хамтаар аймгийн гандан хийдэд 108 зул өргөж буяны ном хурууллаа.
Агарамба аав Жанчив нь хэлмэгдэж цаазаар авах ялаар шийтгүүлсэн өдгөө 84 настай Ж.Янжмаа гуайд аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын дарга Л.Батжаргал болон бусад албаны хүмүүс очиж хүндэтгэл үзүүллээ. Хэлмэгдэгч Жанчивын охин Янжмаа гуайд хуулийн хүрээнд олгогдох 80,0 сая төгрөгний нөхөх олговор энэ ондоо багтаж олгогдохоор шийдвэрлэгдэх шатандаа явж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5005
3599 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%