Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалтын дагуу "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийг жил бүрийн 09 сарын 10-ны өдөр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг билээ.
Монгол улсын хэмжээнд 1922 оноос эхэлсэн улс төрийн хилс хэрэгт нийт 40 гаруй мянган хүн өртөж хэлмэгдсэн байдаг бөгөөд Сүхбаатар аймгийн хувьд 1300 гаруй хэлмэгдэгсэд байдаг гэж үздэг. УИХ, Засгийн Газрын шийдвэрээр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн цагаатгалын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, тэдний үр хүүхэд, ач зээ нарт нөхөн олговор олгох ажил 1996 оноос эхлэн хийгдэж байна.
Тус сумын ИТХ-аас жил бүр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, залуус хойч үедээ энэ талаар мэдлэг мэдээлэл өгөх зорилготой үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд Сүхбаатар аймгийн анхны ерөнхий сайд Б.Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөж, хэлмэгдэгсдийг хүндэтгэн зул өргөн, хэлмэгдэгсдийн үр ач нарт нь бэлэг гардуулах ажлуудыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат, Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Р. Алтаннар болон аймаг сумын ИТХ-ын ажлын алба, Зэвсэгт хүчний 338-р ангийн хамт олон, Эрдэнэмандал хийдийн төлөөлөл, оролцлоо.
Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдрийг угтан АИТХ-ын ажлын албанаас 1 болон 3 дугаар БДС-ийн ахлах ангийн 120 гаруй сурагчдад “Улс төрийн хэлмэгдүүлэлт- сургамж” сэдвээр хичээл орсноос гадна энэ жилийн хувьд онцлог болсон үйл ажиллагаа бол мэргэжлийн багш судлаачдын дунд “Хэлмэгдлийн хар сүүдэр” сэдэвт шилдэг илтгэлийн тэмцээн, Баруун-Урт сумын ИТХ-аас бүрэн дунд сургуулийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зохион байгууллаа. Илтгэл, эсээ бичлэгийн уралдаанд оролцогчдыг тус бүр эхний 5 байрыг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Илтгэлийн тэмцээнд:
1-р байр: 1-р 10 жилийн Түүх Нийгмийн Ухааны багш У. Гэрэл “Хэмэгдүүлэлт ба хүний үнэ цэнэ”
2-р байр: 4-р сургуулийн Түүх Нийгмийн Ухааны багш С. Эрдэнэжаргал “ Н. Лхамсүрэнгийн хэлмэгдлийн судалгаа”
3-р байр: 4-р сургуулийн багш нар болох Д. Нарантуяа, Ж. Алимаа, С. Эрдэнэжаргал, Э. Сэргэлэн “Хэлмэгдүүлэлт, орон нутаг дахь өнөөгийн хандлага”
Тусгай байр: 2-р сургуулийн багш нар болох Л. Мөнгөнцэцэг, А. Мандахбаяр нар “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр”
МСҮТ-ийн багш Х. Гэрэлмаа “Хэлмэгдлийн хар сүүдэр”
Эссэ бичлэгийн уралдаанд:
1-р байр: 1-р БДС-ийн 11г ангийн сурагч Б. Нандинцэцэг
2-р байр: 3-р БДС-ийн 12а ангийн сурагч Б. Баясгалан
3-р байр: 4-р БДС-ийн 12а ангийн сурагч П. Мөнх-Учрал
Тусгай байр: 1-р БДС-ийн 12а ангийн сурагч Б. Нинжболор
1-р БДС-ийн 12в ангийн сураг Б. Номин-Эрдэнэ нар эзэлж өргөмжлөл мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнууллаа.
Эх орныхоо сор болсон эрэлхэг эрчүүд
Элбэрэлт үрийнхээ ивээл болсон ээжүүд
Ээдрээт цагийн эргүүлгэд унасан залуучууд
Энэхэн биеэ бүхнээ зориулсан бүсгүйчүүдээ бид мартах учиргүй.