Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХҮНДЭТ ИРГЭН”-ЭЭР ӨРГӨМЖЛӨХ ШИЙДВЭР ГАРЛАА

2019-09-12

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан есдүгээр сарын 12-ны өдөр  Хурлын даргын өрөөнд боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Чингэлтэй хайрханыг тайх их тахилга, иргэдийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг даргаас өргөн барьсан нэр бүхий 7 иргэнийг Чингэлтэй дүүргийн “Хүндэт иргэн”-д өргөмжлөх тухай асуудлыг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж хэлэлцэн батлав. 
Мөн Төрийн дээд цол, одон медалиар 24 иргэнийг шагнуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжлах, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар 21 иргэнийг шагнаж урамшуулах шийдвэрийг тус тус баталлаа. 





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4256
2939 / 69%
825 / 19%
244 / 6%
248 / 6%