Манай Улс жил бүрийн
9-р сарын 10-ны өдрийг "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг
хүндэтгэх өдөр" болгон 24 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх
мөнхжүүлэх зорилгоор 9 дүгээр сарын
10-ны өдөр хэлмэгдэгсэдийн хөшөөнд
хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх ёслол боллоо. Уг арга хэмжээнд Архангай аймгийн
ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр оролцон үг хэлэв.