Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ АЙМАГ СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРЛЫН АЖЛЫН АЛБАДЫН ДУНД УУЛЗАЛТ, ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-09-12

Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихийн зэрэгцээ үндэсний спортыг хөгжүүлэх асуудалд орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон явуулдаг энэхүү арга хэмжээг энэ жил Хашаат суманд зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр “Манлайлал, хөгжил, хариуцлага”, “Төлөөлөгчийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх” чиглэлээр Монгол Улсын гавъяат багш А.Гэлэгжамц, “Цэрэг, эх оронч хүмүүжил, төлөвшил” сэдвээр ОХУ, Монгол Улсын баатар сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа нар сургалт хийлээ. Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын ажлын алба, Хашаат, Батцэнгэл, Цэнхэр, Төвшрүүлэх, Ихтамир, Өндөр-Улаан, Тариат, Өгийнуур, Өлзийт, Эрдэнэбулган, Хангай зэрэг 11 сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчид  нийт 112 хүн оролцов.

Мөн спортын 4 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодорууллаа. Тухайлбал: Гар бөмбөгийн тэмцээнд Цэнхэр, Өлзийт, Хашаат эхний 3 байрыг эзэлсэн бол, дартсын тэмцээнд Хашаат, Ихтамир, Төвшрүүлэх, олс таталтын тэмцээнд Ихтамир, Батцэнгэл, Эрдэнэбулган, буухиа тэмцээнд Цэнхэр, Төвшрүүлэх, Хашаат сумын ИТХ-ын төлөөлөгчдийн баг тамирчид эхний байруудыг эзэллээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр  Хашаат сум тэргүүлж өргөмжлөл 500000  төгрөг, Ихтамир сум 2-р байр өргөмжлөл, 400000 төгрөг, Цэнхэр сум 3-р байр эзэлж өргөмжлөл, 300000 төгрөгийн шагналыг хүртсэн бөгөөд  “Шилжин явах” цомыг Ихтамир сум авч дараа жил уг арга хэмжээг зохион байгуулахаар болов. 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%