Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЛАБОРАТОРИ АНГИТАЙ БОЛЛОО

2019-09-17

БНСУ-ын SMILEGATE сангийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор сургууль”-д 31 ширээ сандал, компьютер, дэлгэц бүхий 100 сая төгрөгийн өртөгтэй мэдээллийн технологийн ангийг өнөөдөр ашиглалтад хүлээн авч, нээлтээ хийлээ. Ерөнхий боловсролын сургуулийн мэдээллийн технологийн боловсролын орчинг сайжруулах, боловсролын ялгааг бууруулах, багш сурагчдыг чадваржуулах зорилготой энэхүү төслийг монгол талаас “Ирээдүйн Монгол” ТББ хэрэгжүүлдэг бөгөөд 2018 онд “Шавь” цогцолбор сургуульд, 2019 онд БЗДүүргийн Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн ангийг орчин үеийн лаборатори ангийг тохижуулсан байна. Монгол улсад хэрэгжүүлж байгаа гурав дахь төсөл нь ийнхүү манай аймагт хэрэгжиж байгаа нь энэ юм. Уг арга хэмжээгээр дамжуулан төсвийн хөрөнгийн хүртээмжийг хүлээлгүй, өөрсдөө санаачлан олон улсын төсөл хөтөлбөрт хандаж, хөрөнгө оруулалт татах боломж байдаг гэдгийг онцолж байв.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%