Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Бодлогын хороод, Ажлын албанаас сумдад ажиллаж байна

2019-09-19

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ИТХ-ын Бодлогын хороодоос "Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил"-ийн ажлын явц, "Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих хөтөлбөр", "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн явцтай танилцах, шалган туслах, сум, багийн Хуралд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид ажил эрчимжүүлэх, үр дүнд хүргэх зорилгоор Хурлын Нутгийн удирдлага, хууль хяналт, гадаад харилцааны хороо, Нийгмийн бодлогын хороо, Үйлдвэрлэл дэд бүтцийн хороо, Ажлын албаны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумдад ажиллаж байна.
Хурлын Нутгийн удирдлага хууль хяналт, гадаад харилцааны хороо- Угтаалцайдам, Цээл, Заамар сумдад
Хурлын Үйлдвэрлэл дэд бүтцийн хороо-Баянчандмань, Борнуур, Батсүмбэр, Жаргалант, Сүмбэр сумдад тус тус ажиллаж байгаа бөгөөд Хурлын Нийгмийн бодлогын хороо 09 дүгээр сарын 23-ны өдрөөс Эрдэнэ, Архуст, Баянжаргалан сумдад ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%