Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Төрийн байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг. Өнөөдөр буюу есдүгээр сарын 19-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын архив, албан хэрэг хөтлөлт, Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, мэдээлэл технологи нэвтрүүлж буй байдалд улсын үзлэг явууллаа.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал улсын үзлэгийн хүрээнд зохион байгуулсан ажил, мөн 2015 оны Улсын үзлэгийн зөвлөмжийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулсан юм.
Улсын үзлэгийн хүрээнд Архив бичиг хэргийн ажилтнуудыг мэргэжлийн сургалтад хамруулж, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар ажилтнуудад сургалт мэдээлэл өгөх, гарын авлагаар хангах, 1992-2018 он хүртэлх байгууллагын түүхчилсэн лавлагаа, байгууллагын Архивын өрөөг стандартын шаардлагад нийцүүлж, засвар хийж тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмж, тавилгыг худалдан авч байршуулах зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.