Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй нутгийн удирдлагын хороо есдүгээр сарын 18-ны өдөр батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хуралдаж “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөр “Гамшгаас хамгаалах сайн дурын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх” хөтөлбөр, үйл ажиллагааны явцтай танилцлаа.
Дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажлуудын талаар гишүүдэд мэдээлэл өгч, Хурлын хорооны гишүүд танилцуулагатай холбогдуулан санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.