Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨСВӨР ҮЕИЙН КАБИНЕТААР ДАМЖУУЛАН 10-19 НАСНЫХАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОНО

2019-09-24

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийг түшиглэн анх 2008 онд хүүхэд өсвөр үеийн кабинетийг “Золбоо төв” нэртэйгээр байгуулснаар хүүхэд, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг олгох кабинетийн суурь тавигдсан түүхтэй. Энэхүү кабинетийн үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгоор 2018 оны Есдүгээр сараас өсвөр үеийн эмч, нийгмийн ажилтанг ажиллуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 350 хүүхдийг кабинетийн үзлэгт, 1100 гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 2000 хүүхэд, залууст эрүүл мэндийн зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сургалт хийжээ. Тэгвэл энэ онд НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр Өсвөр үеийн кабинетэд өргөтгөл засвар хийж, стандартын дагуу тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө. Өсвөр үеийн кабинет нь эмчийн үзлэгийн өрөө, сургалтын өрөө, хүлээлгийн өрөөнөөс бүрдэх бөгөөд эмчийн үзлэг, сэтгэл зүйн зөвлөгөө, итгэлтэй утас болон ганцаарчилсан зөвлөгөө, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, үе тэнгийн сургагч бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Энэхүү тусламж, үйлчилгээг Төв аймагт байнга буюу түр оршин суух 10-19 насны өсвөр үеийнхэн авах боломжтой аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4269
2947 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%