Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ БОЛОН ТӨЛӨӨЛӨГЧИД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019-09-26

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид холбогдох албаныхантай хамт Дархан-Уул аймагт 2019 онд хийгдэж зарим бүтээн байгуулалтууддаа /2019.09.25/ газар дээр нь үзэж танилцлаа.
Тухайлбал Мангирт хорооллын 10 дугаар хэсгээс 4 дүгээр хэсгийг тойрч, төв замтай холбогдох 2,684 км хатуу хучилттай авто замтай танилцсан бөгөөд 9 дүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан уг замын ажлын үйл явц 50 хүрэхгүй хувьтай явагдаж байна.
Уг замын ажлыг гүйцэтгэж буй Өсөх-Урам ХХК-ийн зүгээс замын хажуу эгнээний зарим айл өрхүүд хашаагаа татахгүй байгаагаас ажилд хүндрэл учруулж, удаашруулж байна гэсэн тайлбарыг өгсөн юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон 15 дугаар сонгогдсон Төлөөлөгч С.Ганзориг, З.Бадрал, Д.Батбаяр нар тус компанийг хүн нөөц, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж ажлын явцыг түргэсгэж, ашиглалтад оруулах шаардлагатайг анхааруулсан ба ажлын явцтай эргэн танилцах юм.
Мөн магадлашгүй ажлын төсвөөс явган замын хэмжээнд нөлөөлж буй айл өрхүүдийн хашааг татах зардлыг шийдвэрлэх, 4 дүгээр хэсгийн шинээр байгуулагдаж буй нарийн замыг нэг урсгалд оруулах зэрэг үүрэг даалгаврыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Батсүхэд өглөө.
Мөн 15 дугаар багт байрлах Од цогцолбор сургуулийн В байрны өргөтгөлийн барилга, спорт цогцолбор, 150 хүүхдийн цэцэрлэг, Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн А байрны спорт цогцолбор, 4 дүгээр цэцэрлэгийн барилгын их засвар, Геронтологийн төвийн барилга, биржийн дэргэдэх авто зам доогуурх нүхэн гарцны  ажилтай танилцлаа.
Түүнчлэн Дархан сумын 7,8 дугаар багт буюу “Биржийн дэргэдэх авто зам доогуур нүхэн гарц” барих барилгын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 8-наас “Туулын гүүр далай” ХХК эхлүүлсэн бөгөөд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийгдэж эхэлсэн.  
Энэхүү ажил анх бетон бүтээцийг бэлэн материалаар хийх байсан боловч нүхэн гарцын барилга угсралтын явцад зарим хийцлэлийг газар дээр нь бетон цутгалтаар хийх шаардлага гарснаас барилгын ажил 25 хоногоор хойшлогдож байгаа юм.  Уг ажилтай аймгийн ИТХ-ын дарга танилцаад зорчих хөдөлгөөн ихтэй  тус бүсийн авто замын чиглэлийг шинэчлэн тогтоохоор шийдвэрлэж, холбогдох албаныханд тодорхой үүрэг даалгаврыг өглөө.
Тухайлбал худалдаа үйлчилгээний Буд төвөөс захруу орох хэсгийг нээхээр боллоо.  
 Дээрх бүтээн байгуулалтын ажилд санхүүжилт дутах нийтлэг асуудал тулгамдаж байгаа бөгөөд нийтдээ 510 гаруй сая төгрөгийн санхүүжилт нэмэлтээр шаардагдаж байна.
Манай аймгийн 2019 оны орон нутгийн төсвөөс тендерийн зардлаас 200 гаруй сая төгрөг хэмнэгдсэн боловч төсвийн тодотгол хийх эрх нээгдээгүй байгаа учраас зарцуулах боломжгүй байна.
Гэвч бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь дуусгаж ашиглалтад оруулах, урагшлуулахад аймгийн ИТХ-аас бүх талаас нь анхаарал хандуулж, шаардлагатай дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%