2019 оны эхэнд аймгийн хэмжээнд 5.4 сая мал тоологдсоноос 1.2 хувь буюу
66.6 мянган мал хорогдож, 5.3 сая мал онд орсон. Энэ хавар, зун 1.9 сая
төл мал бойжуулж, одоогийн байдлаар 7.3 сая толгой мал намаржиж байна.
Урьдчилсан тооцоогоор 2 сая малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж,
2019-2020 онд 16 мянган малчин өрхийн 5.3 сая толгой мал өвөлжих дүнтэй
байгаа юм.
Өвөрхангай аймгийн хувьд нийт бэлчээрийн 60 хувь нь
гандуу, аймаг дундын отрын бүс нутаг болох Хөх дэл, Чилэнгийн бүс урд
онтой харьцуулахад ургамлын гарц харьцангүй тааруу байгаа тул отор
нүүдлийг эртнээс төлөвлөн зохион байгуулах шаардлагатай байгааг аймгийн
ИТХ-аар хэлэлцлээ. Одоогоор 9 сумын 241 өрхийн 197 мянган мал бусад
аймгийн нутагт өвөлжих төлөвтэй байна.