Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019-09-30

Жил бүрийн Аравдугаар сарын 1-ний өдрийг олон улсад Ахмадын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, ЗДТГазраас Төв сайхан нутгийнхаа ирээдүйг цогцлоохын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр захиргааны байгууллагат ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, хэлтсийн дарга нар болон ахмадууд, төрийн албан хаагчдын төлөөлөл оролцсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%