Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-09-30

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Хаан банк сангийн дэмжлэгтэйгээр “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг манай аймагт Мөнх-Алдарын талбайд өнөөдөр буюу 2019.09.28-ны өдөр зохион байгуулагдлаа. Дэлхийн зүрхний өдрийн хүрээнд зохион байгуулж байгаа уг аян нь цусны даралт ихсэлтийн оношилгоо эмчилгээний шинэчлэгдсэн зааврыг аймаг, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтэнд таниулах, ард иргэдэд цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйл болон хүндрэлээс сэргийлэх, эрүүл амьдралын зөв дадал, хандлага бий болгох зорилготой юм. Аяны хүрээнд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоог хийж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%