Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороо есдүгээр сарын 27-ны өдөр хуралдаж, “Чингэлтэй боловсрол 2020”, “Эрүүл мэнд-2020”, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үйл явцтай танилцлаа.
Хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хийсэн ажлын тайланг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн танилцуулж, Хурлын хорооны гишүүдийн асуултад хариулт өгөв. Нийгмийн хөгжлийн хорооны гишүүд тус хөтөлбөрүүдтэй холбогдох саналыг хэлж тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өглөө.