Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ “ЯВУУЛЫН ТӨВИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ”-ИЙН ИЖ БҮРДЛЭЭР ХАНГАЖ БАЙНА

2019-10-01

Аймгийн Засаг даргын санаачлагаар төрийн үйлчилгээний анхан шатны нэгжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах, суурин газраас алслагдмал нутаглаж байгаа малчин өрх, иргэдэд багаас үзүүлэх үйлчилгээг ойртуулах зорилгоор 5 суманд багийн “Явуулын төвийн тоног төхөөрөмж”-ийн иж бүрдлийг орон нутгийн төсвийн 30.0 сая төгрөгөөр нийлэх зорилт тавиад байна. Тус зорилтын хүрээнд Лүн, Өндөрширээт сумдад багийн “Явуулын төвийн тоног төхөөрөмж”-ийн иж бүрдлийг хүлээлгэн өглөө. Иж бүрдэлд асар майхан, зөөврийн дэлгэц, телевизор, цахилгаан үүсгүүр, чанга яригч, сургалтын ширээ, сандал, зургийн аппарат зэрэг тоног төхөөрөмж багтсан бөгөөд эдгээр нь хөдөөгийн багийн үйл ажиллагаанд нэн чухал юм. Аймгийн хэмжээнд “Явуулын төвийн тоног төхөөрөмж”-ийн иж бүрдлээр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 12 сумыг тоног төхөөрөмжөөр хангаад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%