Олон Улсын ахмадын өдрийг тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ахмадын хороотой хамтран ахмад настны төлөө чин сэтгэлээсээ хандаж, эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, дүүрэг, орон нутаг, ахмадын байгууллагаас зохион байгуулж буй ажилд идэвх санаачлагатай оролцдог байгууллага, иргэдийг “Ахмад настанд ээлтэй байгууллага, иргэн”-ээр шалгаруулдаг уламжлалтай
Өнөөдөр “Ахмад настанд ээлтэй байгууллага, иргэн”-ээр шалгарсан байгууллага, иргэдийг шагнах, мөн Нийслэл, дүүрэг, хорооныхоо хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа зарим иргэдэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одон, “Хүндэт өргөмжлөл” гардуулах шагналын арга хэмжээ боллоо.
Арга хэмжээг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ эх орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө залуу нас, бүтээлч хөдөлмөрөө зориулж, энэ цагийн хөгжил дэвшлийг бидэнд түүчээлэн авчирсан ахмадууддаа Олон улсын ахмадын баярын мэндийг хүргэж, Ахмадад ээлтэй байгууллага, иргэнээр шалгарсан бүх байгууллага, иргэддээ аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч Л.Баярсайхан, ИТХ-ын Тэргүүлэгч Б.Батхуяг, Ахмадын хорооны дарга А.Зул нар гардуулж, баяр хүргэлээ.
“Ахмад настанд ээлтэй байгууллага”-аар:
1) “Түвдэнпэлжээлин” хийд – 5 дугаар хороо
2) “Халиун тэргэл” ХХК – 17 дугаар хороо
3) “Хундан цагаан хурга” цэцэрлэг – 18 дугаар хороо
“Ахмад настанд ээлтэй иргэн”-ээр:
1) Сүмбээгийн Сүхээ – 2 дугаар хороо
2) Гэндэнсамбуугийн Бадамбазар – 4 дүгээр хороо
3) Адъяагийн Баярбаатар – 6 дугаар хороо тус тус шалгарсан байна