Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Үндсэн чиглэлийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барьлаа

2019-10-04

Өнөөдөр аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас “Өвөрхангай аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барьлаа.

 “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” хэмээн заасны дагуу ирэх онд хэрэгжүүлэх 4 бүлэг, 22 зорилт, 130 арга хэмжээ бүхий төслийг өргөн бариад байна.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд Үндсэн чиглэлд тусгагдсан томоохон бодлого, зорилтуудаас товч мэдээлэл өглөө. Эдгээр зорилтуудыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцэж, хуулийн хугацаанд батлан шийдвэрлэнэ гэдгийг аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж мэдэгдлээ.