Дэлхийн
багш нарын 25 дахь, Монголын багш нарын 53 дахь өдрийн баяраар 29 багш “Саятан
багш”-аар шалгарч, тус бүр 2 сая төгрөгийн урамшууллыг авлаа.
2016
онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Өвөрхангай аймгийн ЕБС,
цэцэрлэгийн багш нарын амжилтыг үнэлэх, урамшуулал олгох журам”-ыг батласан
бөгөөд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулж, сургуулийн нийгмийн ажилтан, анги
удирдсан багш, дотуур байрын багшийг урамшуулалд хамруулахаар тусгасан юм.
2016-2018 онд дээрх журмыг болзлыг хангасан 64 багшид 128 сая төгрөгийн урамшууллыг олгосон бол энэ жил 29 багш 58 сая төгрөгийн батламжийг гардуулаад байна.
- Б.Чимэг -