Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай
хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Нутгийн
захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг
боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор иргэдийн
Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
батална.” гэж заасны
дагуу аймгийн Засаг дарга Г.Батжаргал, бодлогын хэлтсийн дарга нарын хамт “Аймгийн
эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.
Төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Отгонбаяр, нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Эрдэнэбат нар хүлээн авлаа.
Аймгийн Засаг дарга Г.Батжаргал Үндсэн
чиглэлийн төслийг боловсруулахдаа иргэдийн саналыг тусгах талаар илүү анхаарсан
бөгөөд хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал
сонссон талаар онцолсон. Мөн Баянхонгор сумын хэмжээнд тулгамдаад байгаа орчны
болон агаарын бохирдлыг бууруулах талаар тусгасан талаар танилцуулсан.
Захиргааны
ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Тоолох
хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг
хугацаа дуусна.”гэж
заасны дагуу аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн
төслийг өнөөдөр өргөн барьсан юм.