Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эрүүл хоол хийх арга өдөрлөг боллоо

2019-10-08

      ОУ-ын Ахмардын баярыг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч бөгөөд ИТХ-ын дарга Э.Ганбатын санаачлагаар БНСУ-ын 3650 дүүргийн “Сөүл Шинюсан” Ротари клубтэй хамтран Эрүүл хоол хийх арга сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт оролцсон дүүргийн 16 дугаар хорооны 500 гаруй ахмадууд болон иргэдэд Эрүүл эко хоол хийх аргуудаас зааж БНСУ-ын болон дүүргийн ЕБ-ын Эрдмийн хөтөч 58 дугаар сургуулийн тогооч нарын хийсэн хоолоор үйлчилснээс гадна хорооны иргэд, аж ахуй нэгж байгууллагын дунд эко хоол хийх уралдаан, жимс, хүнсний ногооны худалдааг зохион байгууллаа.
       Мөн өдөрлөгийн үеэр хайрсан хуушуурны тос, тахиа шарсан тосны үлдэгдэл зэргээр туршин бусад төрлийн хаягдал тосоор дулаан ялгаруулах халаалтын зуухыг танилцуулсан нь иргэдийн сонирхлыг ихэд татаж байлаа.
       Энэхүү халаалтын зуух нь хүйтний улиралд аль болох түүхий нүүрсийг бууруулж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дэмжих зорилготой юм.
       Өдөрлөгийн арга хэмжээнд Баян өндөгөөрөө дэмжлэг үзүүлсэн НВЦ компанийн хамт олон болон эко хоол хийх тэмцээнийг шүүж явуулсан Asiana central restaurant Ulaanbaatar-ийн мастер тогооч нарт талархсанаа илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%