Дархан сумын хэмжээнд 2019 оны эхний эхний 9 сард 515 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,4 хувиар буурсан дүнтэй байна.
Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 291 болж 9 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 127 бүртгэгдэж 51,2 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Харин хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 5 болж 70 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 23 бүртгэгдэж 37,8 хувиар, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 153 бүртгэгдэж 5,9 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 162 болж 12,9 хувиар тус тус буурсан дүнтэй байна.
Дархан сумын 1, 3, 5, 6, 10, 13, 15, 16, Малчин багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан бөгөөд 2, 4, 8, 9, 11, 12, Өргөө багуудад өссөн дүнтэй байна.
Дархан сумын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 43 болж, өмнөх оны мөн үеэс 22-оор буюу 104,8 хувиар өссөн нь нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 8,4 хувийг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн өсөлтөд гудамж талбай болон гэр орон сууцанд архидан согтуурах явдал дорвитой буурахгүй байгаа нь нөлөөлж байгаа учраас гэр бүлийн хүчирхийллийн гол золиос нь хүүхдүүд, гэр бүлийн гишүүд болдгийг санаж, иргэдийг ухамсраараа архины хэрэглээгээ хязгаарлахыг уриалж байна.
Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх салбар зөвлөл