Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх нь" туршлага солилцох зөвлөгөөн боллоо

2019-10-11

Хангайн бүсийн аймгуудын “ИТХ-ын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх нь” туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх уулзалт, хэлэлцүүлэг Булган аймагт боллоо. 
УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, НҮБ-ын “Хөгжлийн хөтөлбөр”, Швейцарийн хөгжлийн агентлаг, Булган аймгийн ИТХ хамтран зохион байгуулсан тус уулзалт, хэлэлцүүлэгт Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчдийн ажлын албаны 100 гаруй төлөөлөл оролцлсон юм.
Энэ үеэр Нутгийн өөрөө удирдах байгууллагын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог сайжруулах, ИТХ-ын байгууулагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах зэрэг олон сэдвээр илтгэл тавигдаж, санал сэтгэгдлээ илэрхийллээ. Мөн спортын нөхөрсөг тэмцээн болов.