Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн эрдэс баялгийн зөвлөлийн ажиллах журмын хэрэгжилт хангалтгүй байна гэв

2019-10-11

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж, 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна. Хуралдаанаар “Аймгийн эрдэс баялгийн зөвлөлийн ажиллах журам”-ын хэрэгжилтийг дүгнэлээ. Зөвлөлийн ажил үр дүнгүй, журмын хэрэгжилт хангалтгүй байгааг Тэргүүлэгчид буруушааж, үүрэг чиглэл өгөв. Уг асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлууллаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2017 онд “Аймгийн эрдэс баялгийн зөвлөл”-ийг байгуулсан бөгөөд эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, уурхайн нөхөн сэргээлт зэрэгт зөвлөмж, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй ажиллах юм.