Иргэний танхимын дэргэдэх залуучуудын клубийн гишүүнчлэлийг нэмэгдүүлж, үйл ажиллагаа, идэвх санаачилгыг дэмжих, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Ирээдүйнхээ төлөө бид оролцъё” уралдааныг хороодын Иргэний танхимын дэргэдэх залуучуудын клубуудын дунд 2019 оны гуравдугаар сараас 9 дүгээр сарын хооронд зарлаж шилдгүүдээ шалгарууллаа.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр тус уралдааныг дүгнэх, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, 19 хороодын Иргэний танхимын дэргэдэх залуучуудын клубийн гишүүд оролцов.
Уралдааны удирдамжийн хүрээнд шинэлэг ажил зохион байгуулж, бусдыгаа манлайлж ажилласан шилдгүүдээр “ТАМИРЧИН ЗАЛУУ” сэдвийн хүрээнд:
1 дүгээр байр : 16 дугаар хорооны Иргэний танхимын дэргэдэх “Мазаалай 16” залуучуудын клуб
2 дугаар байр: 14 дүгээр хорооны Иргэний танхимын дэргэдэх “Ургац” залуучуудын клуб
3 дугаар байр: 6 дугаар хорооны Иргэний танхимын дэргэдэх “Сонор” залуучуудын клуб
“ӨГӨХ НЬ АВАХААСАА ИЛҮҮ ЕРӨӨЛТЭЙ” сэдвийн хүрээнд:
1 дүгээр байр : 14 дүгээр хорооны Иргэний танхимын дэргэдэх “Ургац” залуучуудын клуб
2 дугаар байр: 13 дугаар хорооны Иргэний танхимын дэргэдэх “Эрхэс” залуучуудын клуб
3 дугаар байр: 9 дүгээр хорооны Иргэний танхимын дэргэдэх “Манлайлал” залуучуудын клуб
“БИДНИЙ ДҮҮРЭГ-НОГООН ДҮҮРЭГ” сэдвийн хүрээнд
1 дүгээр байр : 16 дугаар хорооны Иргэний танхимын дэргэдэх “Мазаалай 16” залуучуудын клуб
2 дугаар байр: 11 дүгээр хорооны Иргэний танхимын дэргэдэх “Манлайлагч залуус” залуучуудын клуб
3 дугаар байр: 7 дугаар хорооны Иргэний танхимын дэргэдэх “Найздаа туслая” залуучуудын клуб тус тус шалгарч “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнууллаа.
Тус уралдааны хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүнгээр бусад залуучуудын клубүүдээ манлайлж ажилласан шилдгийн шилдэг Залуучуудын клубээр 16 дугаар хорооны Иргэний танхимын дэргэдэх “Мазаалай 16” залуучуудын клуб шалгарав.
Мөн үеэр Нийслэлийн Засаг даргын Хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхэд, гэр бүл, Залуучуудын хөгжлийн төлөө газрын орлогч дарга Н.Мандуул “Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг танилцуулж, залуучуудтай санал солилцсон юм. Арга хэмжээний төгсгөлд Залуучуудын клубийн гишүүд Чингэлтэй хайрхан дахь хөл бөмбөг, хөнгөн атлетик, сагсан бөмбөгийн талбайтай танилцлаа.