Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дугуй хөрөө ашигласан ойн зөрчил гараагүй гэв

2019-10-14

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2012 онд баталсан “Дугуй хөрөө ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг дүгнэлээ.

Ойн тухай хуульд оруулсан өөрчлөлт орсноор ой бүхий нутагт иргэд туузан хөрөөг олноор суурилуулан ажиллуулж, хулгайгаар мод бэлтгэн гэмт хэрэгт холбогдох зөрчил 2010, 2011 онд газар авсан учраас уг асуудлыг шийдвэрлэхээр дээрх журмыг батлан мөрдүүлсэн юм. Энэ үеэс дугуй хөрөөг хууль бусаар ажиллуулах асуудал цэгцэрч, 2012-2016 онд 6-7 дугуй хөрөөг ажиллуулж байсан бол энэ жилийн байдлаар Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Арвайхээр суманд ойн мэргэжлийн аж ахуйн нэгж, модон материалын зах, модон эдлэл боловсруулах үйлдвэрийн эзэмшилд 14 тооны дугуй хөрөөг ажиллуулж байна.

Сүүлийн жилүүдэд дугуй хөрөө ашигласан ойн зөрчил гараагүй бөгөөд Тэргүүлэгчдийн хуралдаанаас батласан журам амжилттай хэрэгжиж байна.

Б.Чимэг