Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УРИАЛГА

2014-12-05

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  нэгдсэн цахим хуудсанд зочлогч

ТА бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай шинэ хуулиар орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор Орон нутгийн хөгжлийн санг (ОНХС) бий болгосон билээ. 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтанд хийсэн 2014 оны Үндэсний аудитын газрын аудитын дүгнэлт, зөвлөмж болон сум орон нутагт газар дээр нь сангийн үйл ажиллагааг гардан явуулж байгаа хүмүүсийн санал, хүсэлт дээр тулгуурлан “Орон нутгийн хөгжлийн сангаар бий болсон хөрөнгийн өмчлөлийн тухай”  хэлэлцүүлгийг  khural.mn цахим хуудсаар 2014 оны 12-р сарын 4-нээс 2 долоо хоногийн хугацаатайгаар явуулж байна.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь ОНХС-аар бий болсон хөрөнгийн өмчлөл, засвар арчилгааны талаарх та бүхний саналуудыг нэгтгэн, УИХ ба Засгийн газарт хүргүүлэх юм.

KHURAL.MN цахим хуудсаар явуулж байгаа энэхүү хэлэлцүүлэгт ОНХС-ийн хэрэгжилтийг хангахад оролцож буй иргэд, Багийн Иргэдийн Нийтийн хурал, тухайн шатны ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнүүд, худалдан авах ажиллагааны хэлтэс, мэргэжилтэнүүд болон  аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ажлын алба, ИТХ-ын төлөөлөгчид та бүхнийг идэвхтэй, санаачилгатай оролцохыг УРИАЛЖ байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%