Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“БИД НЭГДҮГЭЭР ХОРООЛЛЫНХОН” ӨДӨРЛӨГӨӨР АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

2019-10-17

             Найрамдлын хот Дархан-Уул аймгийн үүсэн байгуулагдсаны түүхт 58 жилийн ойн хүрээнд Дархан сумын 13, 14, 16 дугаар багаас аймаг, сумын ИТХ-д сонгогдон ажиллаж буй Төлөөлөгчид “БИД НЭГДҮГЭЭР ХОРООЛЛЫНХОН” өдөрлөгийг /2019.10.16/ Дархан-50 цогцолборт зохион байгууллаа.
Уг өдөрлөг нь аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн болон орон нутгаас тухайн багуудад хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдэд танилцуулах юм.

             Мөн өдөрлөгт Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн Захирагчийн алба, Залуучууд театр, Төв номын сан, Амин холбоо ӨЭМТ зэрэг төрийн байгууллагууд болон ДДС ТӨХК, Дархан-Ус суваг ХК зэрэг дэд бүтцийн байгууллагууд оролцож, иргэдэд анхан шатны үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тус багт үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААНБ-ууд хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаснаараа онцлогтой байлаа.

         Дархан сумын 13, 14, 16 дугаар баг нь орон сууцны хороолол бөгөөд нийт 12700 гаруй хүн амтай. Тус багуудаас аймгийн ИТХ-д Г.Эрдэнэбат, Г.Алтантуяа, Т.Тулгаа, Дархан сумын ИТХ-д Б.Нямбаяр, Э.Цогзолмаа, Б.Ганзориг, Т.Чимгээ нар Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%