Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​Хотынхоо төрсөн өдрийг угтсан олон бүтээн байгуулалтууд нээлтээ хийлээ

2019-10-18

Дархан хот байгуулагдсаны түүхт 58 жилийн ойг тохиолдуулан /2019.10.16/ Дархан хотод 2019 онд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын нээлтийг хийлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийтийн эзэмшлийн байруудын гадна фасад засварыг 575,7 сая төгрөгийн өртөгөөр Вилла бридж ХХК гүйцэтгэсэн бол 15 байрны 16 блокод дээвэр засварын ажлыг “Болор эрхэст цамхаг” ХХК 89,3 сая төгрөгөөр гүйцэтгэжээ. “Лэд сити” ХХК Дархан сумын 8,9,10 дугаар багийн 54 байр, хуучин Дарханы 26 байранд фасадны гэрэлтүүлэг хийсэн байна. 13000 метр гэрэлтүүлгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сууриулсан бөгөөд 2018, 2019 онд нийтдээ 103 байшинд 20 мянга гаруй метр туузан гэрлийг угсарчээ. Ингэснээр хотын өнгө үзэмж сайжирч, харанхуй зам талбайг гэрэлтүүлэн гэмт хэргийн гаралт буурч байгаагаараа ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%