Авилгатай тэмцэх газрын Ажлын хэсэг Өвөрхангайд 3 хоног ажиллахаар өнөөдөр ирлээ.
Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг даргын орлогч И.Доржсүрэн болон хэлтэс,
агентлагийн удирдлагуудтай тус ажлын хэсэг уулзалт хийж, зорилгоо танилцууллаа.
Энэ удаа байгууллагуудад хяналт шалгалт хийхээс илүү ард иргэд рүү чиглэн
ажиллана гэдгийг АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга,
ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх хэлж байв.
Тухайлбал, иргэдэд АТГ-ын үйл
ажилллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилж, хууль зүйн зөвлөгөө өгч, санал хүсэлт,гомдол
мэдээлэл хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх аж. Мөн АТГ-аас 2018, 2019 онд хүргүүлсэн албан зөвлөмжийн
биелэлттэй танилцах юм.
Иймд тус ажлын хэсэгтэй уулзаж, санал хүсэлтээ илэрхийлэх боломж иргэдийн
дунд нээлттэй байна.