Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАГАНУУР МӨНГӨНМОРЬТ СУМЫГ ХОЛБОСОН 60 КМ ХАТУУ ХУЧАЛТТАЙ АВТО ЗАМЫН АЖЛЫН ЯВЦ 15%-ИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА

2019-10-23

УИХ-ын гишүүн М.Энхболд, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Мөнгөнморьт суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 60  км замын ажлын явцтай танилцаж чанартай барьж ажиллахыг үүрэг болголоо. Улсын их хурлын гишүүн М.Энхболдын санаачлага, дэмжлэгтэйгээр Мөнгөнморьт-Багануур чиглэлийн 60 км хатуу хучилттай автозамыг өнгөрсөн 8 дугаар сард эхлүүлсэн бөгөөд замын ажлыг “Тотал инж” ХХК гүйцэтгэж байна. Замын нийт төсөвт өртөг нь 48 тэр бум төгрөг бөгөөд ирэх 2020 оны 11 дүгээр сард хүлэээлгэн өгөх юм. Мөнгөнморьт сум нь байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газар нутагтай бөгөөд энэхүү авто замын ажил хийгдсэнээр улсын хэмжээний томоохон аялал жуучлалын бүс нутаг болон хөгжих боломжтой юм. Мөн нутгийн иргэд хот хооронд саадгүй зорчих замтай болж байгаадаа сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%