Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн явцтай танилцлаа

2019-10-28

2018 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэлэлцэн батласан бөгөөд жил гаруй хугацаанд хэрэгжээд байна.

Ядуурлын хамралт, ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилготой тус хөтөлбөрт 19 сумаас 260 өрх айлыг хамруулсан юм. Аймгийн ХХҮГ-аас эдгээр өрхийн гишүүдийг байнгын ажлын байртай болгох, тэдний эрэлт хэрэгцээ, идэвх санаачилгад тулгуурласан нийгмийн үйлчилгээг цогцоор нь хүргэхэд анхаарч ажиллаж байна. Мөн өрхийн гишүүдийн сөрөг дадал, хэвшлийг өөрчлөхөд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Тухайлбал, хөтөлбөрт хамрагдсан өрхийн 352 иргэнийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд ажил хайгчаар бүртгэн 216 иргэнд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгожээ. Байнгын ажилд 49, түр ажилд 15 хүнийг оруулсан байна. Цаашид өрхийн гишүүдийг чадавхижуулах сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хэлтэс, албадыг оролцуулах, салбар дундын зохицуулалтаар хангах  ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хурлаар хэлэлцэв. 

--Б.Чимэг--